Лейкерс үлдэх үү эс үлдэх үү

NBA-гийн энэ улирлын сүүлийн тоглолтууд яг одоо болж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 30 баг нэгэн зэрэг тоглолтоо хийж дуусгаснаар энэ улирлын тойргийн тоглолтууд өндөрлөж плэйофф эхлэх юм.
Яг одоо 12 тоглолт болж буй. Лидер тоглогчоо гэмтлийн улмаас алдаад буй Лос-Анжелос Лэйкерс сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод байна. Плэйоффт үлдэх үү эс үлдэх үү.
Олон жилийн турш плэйоффын дээгүүр шатанд тасралтгүй өрсөлдөж байгаа Лэйкерсийн хувьд энэ нь орших уу эс орших уу гэдэгтэй агаар нэгэн болоод байна. Лэйкерсийн энэ улирлын тойргийн сүүлийн өрсөлдөгч нь Хьюстон Рокетс юм.
Пуужингуудыг Нуурынхан буулгаж авч чадвал 45 хожилтой болсноор плэйоффын наймдугаар байрт үлдэнэ. Харин өрсөлдөгчдөө хожигдсоноор, улмаар Юта Жазз Мемфис Гризлисийг буулган авч 44 хожилтой болсноор Ютай, Лэйкерсийн аль нь плэйоффд үлдэх вэ гэдэг асуудал гарах юм.
Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ