НӨАТ: 225 сая төгрөгийн азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол явагдаж, 225 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Тухайлбал, энэхүү тохирол нь 2018 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 31-нийг дуусталх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг хамруулж, нийт 25.322 азтан тодорсон байна. Үүнд:

  1. 50 мянган төгрөгийн азтан - 22.735
  2. 200 мянган төгрөгийн азтан  - 2.318
  3. Нэг сая төгрөгийн азтан - 239
  4. 5 сая төгрөгийн азтан - 26
  5. 10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.

Харин  225,000,000 төгрөгийн шагналтай супер сугалааны нэг азтан тодорчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ