Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 13.17 цагт сар тэргэл болно.
  2. 11.00 цагт Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал БСШУСЯ-ны 401 тоотод болно. 
  3. 11.00 цагт одонтой ээжүүдийн дунд зохиогдсон "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна.
  4. Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг “Архангайн Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлтийн үйл ажиллагаа 13.30 цагт Тусгаар тогтнолын талбайд болно. 
  5. НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд 10.30 цагаас "Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалт"-ын явцын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
  6. 09.00-17.00 цагт ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод болох "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар, форум болно.
  7. Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэг 12.00 цагаас нээлтээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ