Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ

Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг цуцлах нь АНУ-д “хохирол учруулж” мэднэ гэж шинжээчид үзэж байна. Америкийн “Foreign Policy ” сэтгүүл цөмийн биш цэнэгт хушуу бүхий Оросын пуужинг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай зэвсэг гэж бичжээ. АНУ дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээнээс гарвал, томоохон алдаа гаргах болно гэж шинжээчид үзэж байна. Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээг цуцлах нь АНУ-д “хохирол учруулж” мэдэх бөгөөд харин Орос улс үүнээс “их ашиг” олж болох юм. Учир нь цөмийн нэмэлт нөөц бий болгох огт шаардлагагүй болно гэж өгүүлэлд цохон заажээ. Ингэхдээ уг гэрээний үйлчлэлийг дуусгавар болгосон тохиолдолд Орос улс газарт байрлалтай ердийн пуужинг илээр байрлуулах боломжтой болно. Өгүүлэл бичигч ЗСБНХУ-ын жанжин штабын дарга Николай Огарковын хэлснийг жишээ болгон дурдсан байна. Хол тусгалын онч сайтай пуужин нь, "цөмийн биш зэвсэг"-ийг цөмийн зэвсэг шиг бараг л тийм үр нөлөөтэй болгож чадна гэж бүр 1984 онд тэр мэдэгдэж байжээ. Хэрвээ АНУ гэрээнээс дангаар гарвал, ОХУ чухамхүү ийм л пуужин байрлуулж болох юм. Тиймээс АНУ-ын засаг захиргаа гэрээг цуцлаж, “Кремлийн зангуунд” орохоосоо өмнө бүхий л алхамаа дахин сайтар тунгаан бодох хэрэгтэй гэж” Foreign Policy ” сэтгүүлд бичсэн байна. Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээнд ЗСБНХУ, АНУ хоёр 1987 онд гарын үсэг зурсан билээ. Энэ баримт бичгийн дагуу, талууд дунд болон ойрын тусгалын газарт байрлалтай баллистик болон далавчит пуужингийн бүх цогцолборыг устгаж, цаашид ийм цогцолбор үйлдвэрлэж, туршиж, байрлуулахгүй байх үүрэг хүлээсэн юм. Оросын тал гэрээг зөрчиж байна гэсэн таамаглалаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнээс гарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. Оросын тал бүх зэмлэлийг няцаагаад, хариу мэдэгдэл хийсэн юм. АНУ ойрын болон дунд тусгалын пуужин устгах тухай гэрээг зөрчиж, “Томагавк” далавчит пуужингийн харвах суурийг Европт байрлуулж байна гэж Оросын төлөөлөгчид мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ