Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 08:00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан болно.

    09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрх зүйн хөтөч" бэлтгэх эхний ээлжийн сургалт болно.

    09:00 цагт: Корпорайт зочид буудалд Монголын жуулчны баазуудын чуулган болно.

    09:00-17:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

    09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

    11:00 цагт: МҮЭХ-ны байрны хурлын зааланд УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавиж байгаатай холбогдуулж Хэвлэлийн бага хурал зарлаж байна.

    MN мэдээллийн төвд
     
    • 11:00 цагт: Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас  хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
    • 12:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ танилцуулна.

    11:30 цагт: Зууны мэдээ сонины хэвлэл мэдээллийн төвд "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийнэ.

    11:40 цагт: "Хангарди" ордны 14 дүгээр давхрын Хүндэтгэлийн танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулна.

    15:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Виртуал музей" төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

    18:00 цагт: Корпорейт зочид буудалд Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно.

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ