Хаан болон Төрийн банкаар зарим дүүргүүдийн ХАЛАМЖИЙН МӨНГӨ олгогдож байна

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Нийгмийн халамжийн мөнгөө хүлээсэн иргэд банкинд дараалал олноор үүсгэж байгаа. Тэгвэл Төрийн банкнаас өчигдөр Нийгмийн халамжийн мөнгөтэй холбоотой мэдэгдлийг гаргахдаа Капитал болон бусад банкууд халамжийн мөнгө олгохоос татгалзсан гэх мэдээллийг хийсэн.
Нийгмийн халамжийн мөнгө олгодог Хаан банкнаас энэ талаар тодруулахад:
Манай Хаан банк нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэдийн халамжийн мөнгийг дамжуулан олгодог. Яг одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт халамжийн мөнгөний олголт хийгдэж дууссан байна. Хан-Уул дүүрэгт Цалинтай ээж, Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгө олгогдож байна. Сүхбаатар дүүргийн халамжийн мөнгө ороогүй байна” гэсэн мэдээллийг өглөө.Тэгвэл халамжийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй тул иргэд дараалал үүсгэж байна гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн Төрийн банкнаас өнөөдөр тодруулга авахад:
-Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт Цалинтай ээж, Насны хишиг, Одонгийн мөнгө олгогдож байна. Чингэлтэй дүүрэгт Одонгийн мөнгө, Цалинтай ээжийн мөнгө орж байна. 11 цагаас хойш Насны хишигийн мөнгө орж эхлэх мэдээлэл байна. Сонгино-Хайрхан дүүрэгт Цалинтай ээж, Насны хишиг, Одонгийн мөнгө орж байна. Налайх дүүрэгт Одонгийн мөнгө орж байгаа. Баянзүрх дүүрэгт Цалинтай ээж, Одонгийн мөнгө, Насны хишиг орж байна. Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд халамжийн мөнгө шилжиж орж ирээгүй байна гэлээ.
Тодотгоход, иргэд Нийгмийн халамжийн мөнгөө авах гэж хэдэн өдөр дараалалд зогсож байгаагаа хэлж буй. Уг нь иргэд заавал банкинд дараалал үүсгэж хүлээх биш нэрийн дансандаа орсон мөнгийг картаараа авчихдаг байх нөхцөл бол бий. Тэгэхээр энэ чиглэлд банк ч, иргэд ч санаачлагатай байх хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ