МҮЭХ-ноос зээлийн хүүг бууруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар тулгарч байгаа тодорхой асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд санал, шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Өнгөрсөн хугацаанд долоон төрлийн татварын заримыг нь цуцлуулж чадсан гэдгийг тэрбээр онцолж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй царцаана гэсэн шийдвэрийг өөрчлүүлж чадсан хэдий ч зарим асуудлууд дээр тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа аж.
Тиймээс МҮЭХ-оос УИХ болон Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэхээр болжээ. Үүнд:
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл 5 функтээр нэмэгдүүлсэн шийдвэрээ өөрчлөхийг,
Сайн дурын даатгуулагчдын тэтгэврийн хэмжээг тогтоохдоо сүүлийн таван жилийн дундажаар тооцдог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоо болгон өөрчилснийг эргэн харах,
Банкны зээлийн хүүгийн дарамт их байгааг өөрчилж, зээлийн хүүг бууруулах зэрэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ