Л.Мөнхтүшиг: Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал 10 хоног үргэлжилнэ

Малайз улсад 2006 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2019.01.21/ эхэллээ. Шүүх хурал Малайзын Куала Лумпур хотноо болж байгаа юм.  Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

Тэрбээр “2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Тус яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна. Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байгаа, шүүх хуралдааныг анхааралтай ажиглах болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ