Орцонд эмэгтэй хүн зодож дээрэмдсэн этгээдийг 1 сар цагдан хорихоор боллоо

Гэр лүүгээ орох гээд орцондоо цахилгаан шат хүлээгээд зогсож байсан эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн Б.Баярцогийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.


Тодруулбал, Б.Баярцог нь 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах байрны 2-р орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.


Ингээд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд Б.Баярцогийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ