“Boeing” нисгэгчгүй агаарын таксиг амжилттай туршив

“Boeing” компани нисгэгчгүй агаарын таксиг амжилттай туршсанаа “Twitter” хуудсаараа мэдээлжээ. Туршилтын нислэгийн үеэр нисдэг аппарат хөөрөх, агаарт хөдөлгөөнгүй зогсох, буух зэрэг үйлдлийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн байна.
“Boeing”-ийн агаарын такси цахилгаанаар ажилладаг ба автомат горимоор 80 гаруй км зай туулах чадвартай, хэмжээний хувьд есөн метр урт, 8.5 метрийн өргөнтэй аж. “Boeing” компани агаарын таксины аюулгүй байдал, нислэгийн горим зэргийг сайжруулан туршилтаа үргэлжлүүлэх юм байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын Сколковод зохион бүтээсэн агаарын такси туршилтын нислэгийн үеэр цасан хунгарт унасан юм. 12 сая рублийн санхүүжилтээр бүтсэн Оросын агаарын такси цаг агаарын таагүй нөхцөл байдал, нислэгийн өмнөх буруу бэлтгэлээс үүдэн осолдсон гэдэг.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ