Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон амиа алдсан цэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

ЦЕГ-аас өнөөдөр 12.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэргийн талаар мэдээлэл өгөх аж. Мэдээллийг Мөрдөн байцаах газрын дарга өгөх юм байна.
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нь 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр нас барсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй, амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт шилжүүлээд байгаа юм.
Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэргийг гадны нөлөөгүй амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлтийг цагдаагийн байгууллагаас гаргаад байгаа билээ.
Уг хэргүүдийн талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ