Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 26 буюу өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Үүнд: 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл орно.
Харин маргааш СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ