Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- 05.11 цагт сар тал болно.
- 11.00 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно.
- ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой хамтарсан шинэ төслийн албан ёсны нээлт 11.00 цагт "Туушин" зочид буудалд болно.
- Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд 11.00 цагт Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, өндөр цалинтай ажилд залуучуудыг зуучилж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ