С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийг яагаад санаачилах болсон талаараа “Олон иргэд, сонгогчдын саналыг үндэслээд, сүүлийн үед болж буй үйл явдлуудыг хараад уг хуулийн төслийг санаачлах зүй ёсны шаардлага байна гэж харлаа. Маш олон иргэд сонгогчид УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйгүй, төрт ёсны уламжлалыг мөрдөхгүй, олон худлаа амлалт өгч байгаа зэрэг асуудлаар уулздаг байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байсан.


УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгах таван тохиолдол бий.


Нас барсан,

Өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан,

Хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан,

Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан,

Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан гэсэн чөлөөлөх заалттай.

Канадад сонгогчдын 25 хувь нь гишүүнийг чөлөөөлөх гарын үсэг зурсан бол, БНХАУ-д 10 хувь, Нигерт 50 хувь гээд маш олон улсад эрх зүйн зохицуулалт байдаг юм байна. Тиймээс парламентын засаглалтай, ардчилсан улс оронд байдаг заалтыг судалсны үндсэн дээр сонгогчдын сонгох болон эгүүлэн татах эрхийг ижил түвшинд хүргэхээр хуулийн төслийг санаачилсан” гэсэн тайлбарыг өглөө.


Хуулийн төслийг өнөөдөр өргөн барих бөгөөд гишүүний сонгогдсон тойргийн сонгогчдын гуравны нэг нь эгүүлэн татах хүсэлт гаргасан бол гэсэн заалтыг нэмж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ