Баярын гурав хоног БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд амарна

Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хоёрдугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд  БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй. 


Эдгээр өдрүүдэд хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр тохиож буй тул амарч байгаа юм. 


Харин олон улсын галт тэрэг хуваарийн дагуу зорчино гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ