Айлын буузны мах хулгайлсан этгээдийг баривчилжээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг дээрэм, орон байр тонон дээрэмдэх гэмт хэрэг гарч байгаа аж.


Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .... тоот орон сууцны айлаас 40 кг татсан мах алдагдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт бүртгэгдсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ