300 орчим сая төгрөгийн хар тамхи тээвэрлэсэн Нигерийн гурван иргэнийг баривчиллаа

Нигер Улсын иргэн шуудангаар хар тамхи оруулж ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, өнөөдөр өглөө Хар тамхитай тэмцэх газраас “Upline” сургалтын төвд англи хэлний багшаар ажилладаг Нигер Улсын иргэнийг ажлын байрандаа байхад нь баривчилсан. Тэгвэл түүний хамсаатан болох дахин гурван иргэнийг дөнгөж сая баривчиллаа. Эх сурвалжийн өгүүлснээр ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авсан байна. Дээрх гэмт хэрэг үйлдсэн иргэдүүдийг саатуулж, шалгалтын ажлыг эхлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ