Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдааны хоёрдугаар шатны шилдгүүдээ тодруулна.
- 12.30 цагт "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно.
- 11.00 цагаас Үндэсний мэдээллийн төвд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
- Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгуулагын зүгээс 13.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэн дээр "Авлигын Индекс 2018" зарлана.
- “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 14.00 цагт ЭМЯ-ын А зааланд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ