Амралтын өдрийг ажлын өдөр болгосон ч дугаарын хязгаарлалт хэвээр үйлчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүлэхээр болоод байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас энэ бямба гаригт дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдөр болохтой холбоотойгоор амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаараар нь тэгш, сондгойд хуваан хөдөлгөөнд оролцуулж буй. Энэ амралтын өдөр ажлын өдөр болсныг үл харгалзан тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин ирэх Баасан гараг буюу 2 сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ