Аврагчид зургаан давхраас үсрэх гэж байсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах 12 давхар байрны зургаан давхрын тагтнаас согтуу эрэгтэй хүн үсрэх гэж байсныг аварчээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 29-ны өдөр иргэнээс "Өндрөөс хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагыг өдрийн 10:23 цагт хүлээн ирүүлсэн байна. Уг дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай ажиллажээ. Аврагчид тус байрны 23 тоотод иргэн 33 настай эрэгтэй М нь үсрэх оролдлого хийх гэж байсныг 10:39 цагт аварч, эсэн мэнд буулгасан байна.

Харин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн М-г харъяа дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ