Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог тогтоов

БСШУС-ын сайдын тушаалаар энэ жилээс эхлэн их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо. Өмнө нь энэхүү шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр, босго оноогүй зохион байгуулдаг байсан.

Монгол хэлбичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ