Зэвсэгтэй оргосон цэрэг ОХУ руу хил давсан нь тогтоогджээ
Өчигдөр өглөө Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг оргосон гэх мэдээлэл байна. Баттай эх сурвалжийн хэлснээр цэрэг АКА буутай, 50 ширхэг сумтай оргосон гэж мэдээлэв.
Түүнийг ОХУ-ын хилээр оргон зугтаасан байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Одоогоор энэ хэргийг хил хамгаалах болон салбарын яамнаас нь ихэд нууцлаж байгаа бөгөөд цэргийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
ХХЕГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар “Өчигдөр ийм хэрэг гарсан нь үнэн. Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдсан Вангансүрэн гэж алба хаагч харуулын байранд зэвсэгтэй үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед зэвсгээ авч явсан. Гэхдээ хил давсан явдал нь санаатай үйлдэл үү, төөрсөн үү гэдгийг тогтоогоогүй байна” гэв.
Тухайн цэрэг дарамтлуулсан уу гэдгийг одоогоор шалгаж байгаа юм байна. Харин цэргийн анги дээр эцэг эх нь очсон байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ