Оргосон цэргийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан хилчин цэрэг нэгдүгээр сарын 30-ны өглөө хилийн харуул дээр үүрэг гүйцэтгэж байсан цэрэг зэвсэгтэйгээ харуулын байрлалаа орхин явсан хэрэг гарсан. Оргосон цэрэг 19 настай Ц.В нь Завхан аймгийн харьяат ажээ. Тэрээр ОХУ руу хил давсан нь тогтоогдсон учраас Оросын талд мэдэгдэн эрлийн ажлыг хамтран хийж байгаа тухай өчигдөр Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн.


Одоогоор хилчин цэргийг олоогүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Оргосон цэрэг морин уналга, дулаан хувцастай яваа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ