Хил давж оргосон цэрэг амиа алдсан байдалтай олджээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл сураггүй алга болсон цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Тувад  амиа алдсан байдалтай олджээ.  Мөн Оросын хилийн цэргүүдэд бүслэгдэх үедээ өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил гарч зугтсан хэмээн эх сурвалж мэдээлж байв.  

Тухайн цэрэг нь Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан аж. Тэрээр ямар шалтгааны улмаас оргосон нь одоогоор тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ