Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоогоор буюу 1, 3, 7, 9-ын тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.
Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ