”Болор цом”-ын эзэн Б.Баттулгынх шинэ байрандаа орлоо

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Боржигон" чуулгад болсон "Боржигон голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Б.Баттулга өнөөдөр /2019.02.03/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо.   

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга найрагч Монголын их утга зохиолд 1990-ээд оныхон гэж алдаршсан яруу найрагчдын төлөөлөл бөгөөд "Болор цом" наадамд өмнө нь найман удаа тусгай байрт шалгарч байсан билээ.

"Болор цом"-ын эзэн Б.Баттулгын төрж өссөн нутаг Завхан аймгийн Их-Уул сум бөгөөд нутгийн зөвлөлөөс нь түүнийг байртай болгох аяныг өрнүүлж, өнөөдөр  шинэ байрны түлхүүрийг нь гардуулж өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ