Сар шинийн баяртай холбогдуулан хот хоорондын тээврийг 30 хувиар нэмэгдүүлжээ

Авто тээврийн үндэсний төвөөс өдөрт 75 чиглэлд 1200 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төв буюу “Драгон” авто вокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл гаргаж байгаа аж. Харин зүүн бүсийн буюу Баянзүрх дүүргийн Зорчигч тээврийн төв буюу “Тэнгэр плаза”-д байрлах авто буудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл байгаа гэнэ. Тэгвэл шинээр нээгдсэн Хан-Уул дүүргийн "Лавай" авто буудлаас найман чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл гаргаж байна. Ингэснээр Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын тээврийг 30 орчим хувиар нэмэгдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ