331 үйлчилгээг цахимжуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Хурууны хээ”-гээр нийслэлийн харьяа 28 байгууллагын 331 үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон. Одоогоор тус газраас 44 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулаад буй. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэж,  хотын түгжрэлийг бууруулах, хүнд суртлыг хална хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан учирлав.


Тэрбээр, энэ онд “Монгол Улсын төсөв, нийслэлийн төлөвлөлт, гадаад дотоодын зээл тусламжаар сургууль цэцэрлэг, авто зам, эмнэлэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны шинэ хорооллуудын бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт ахиц авчирч, дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг хийхийн зэрэгцээ, иргэдийнхээ амралт ая тухтай орчныг хангахын төлөө манай хамт олон ажиллаж байна. Ногоон хот, тав тухтай орчин, бүтээн байгуулалт өрнөсөн, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулж, утаа, агаар орчны бохирдолтой иргэд та бүхэнтэйгээ хамтдаа шийдэл, шийдвэр гаргасан” хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ