“Нарантуул” зах хоёрдугаар сарын 13-наас, “Да Хүрээ” 9-нээс ажиллаж эхэлнэ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийн дагуу хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-6-нд амраад өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 7-ноос ердийн цагаар ажиллаж эхэлж байна.


Худалдаа, үйлчилгээний бусад байгууллагын ажиллах цагийн хуваарийг танилцуулвал, “Номин холдинг”-ийн хүнсний салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-нд амарч, хоёрдугаар сарын 6-нд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, 7-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний супермаркетуудаас хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сансар-39” Баянзүрхийн товчоо 09.00-22.00, “Сансар-40” Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, “Сансар-9.10” амарч, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


“Оргил” супермаркетууд: Бүх салбар хоёрдугаар сарын 7-ноос энгийн цагийн хуваариар ажиллана. “Боса” сүлжээний дэлгүүрүүдмөн хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана. “Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


“И-Март” их дэлгүүр шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.




“Нарантуул” худалдааны төв  хоёрдугаар сарын 4-ийг дуустал амрахгүй ажиллаж,  хоёрдугаар  сарын 5–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.



“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 9-ний өдрөөс,“Барс” 1, 2 худалдааны төвүүд мөн шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 11-нийг дуустал амарч, 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ” авто худалдааны төв хоёрдугаар сарын 8-ныг дуустал амарч, хоёрдугаар 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ