Дэлхийн хаана тэтгэврийнхэн хамгийн олон байдаг вэ?

Оросын статистикийн албаны мэдээлснээр,  2018 онд Орост  60 болон үүнээс дээш насны  эрэгтэй, 55  болон үүнээс дээш насны эмэгтэй гээд тэтгэвэрт гарсан 37 362  хүн аж төрж байжээ. Энэ иргэд тус орны нийт хүн амын 25,4 хувь болдог байна.

 

Гадаадын олонхи оронд нэлээд сүүлд тэтгэвэрт гардаг ажээ. Жишээлвэл, Австрид эмэгтэйчүүд 60, эрэгтэйчүүд 65 настайдаа тэтгэвэрт гардаг байна. Канад, Бельги, Их Британи, Германд (1947 оноос өмнө төрсөн хүмүүсийн хувьд)  эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд адилхан 65-тайдаа тэтгэвэрт гардаг аж.  Испанийн иргэд 65,5, харин Италид 66 нас 7 сартайдаа тэтгэвэр тогтоолгодог байна.

 

Дэлхийн янз бүрийн орны тэтгэврийнхний тоог харьцуулахын тулд 65 нас (+ -) гэсэн дундаж тоог ашигладаг аж.  Дэлхийд чухамхүү энэ насандаа  хүмүүс голдуу тэтгэвэрт гардаг байна. Олон орны тэтгэврийн тогтолцоо маш их ялгаатай байдаг нь тодорхой.  Гэтэл зарим улсад тэтгэвэр гэсэн ойлголт огт байдаггүй байна.

 

Дэлхийн банкны мэдээгээр, хамгийн олон тэтгэврийнхэн Канад (17%), Япон (27%), Баруун Европын бараг бүх орон, жишээлвэл Австри (19%), Болгар (21%), Франц (20%), Герман (21%), Итали (23%), Португалд (22%) аж төрдөг байна.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ