Хөрөнгө, орлого мэдүүлэлтийн явц 85.5 хувьтай байна

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа баасан гаригт дуусна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 85.5 хувь нь ХОМ-ээ өгснийг АТГ мэдээллээ.
Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг.
Төрийн өндөр болон түүнтэй адилтгах 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас энэ сарыэн 11-ны байдлаар УИХ, ЗГ-ын гишүүн 36, дэд сайд 7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга 4, Агентлагийн дарга 18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 27, бусад 59 нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Одоогийн байдлаар цахим орчинд 34200 хүн ХОМ-гээ баталгаажуулжээ.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ