Тархи, зүрхээрээ уран бүтээлээ илэрхийлэх дуучид хамтарчээ

Дуу дууны хаан гавьяат жүжигчин С.Батсүх, бяцхан шавь нь болох Б.Бат-Энэрэл хоёр “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарч шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ.
 
Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийхээр товоо гаргасан байна.
 
Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан "Цамбагарав" дуунд сөхөрч явдгаа дурджээ. Мөн тэрбээр бяцхан хүүг "Өөр ертөнцийн өгөгдөлтэй нэгэн" хэмээн бодож явдгаа ч ярьжээ.
 
Дээрх тоглолтоор ямар сюрприз үзэгчдэд барихаа нууцлаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ