"KFC" СҮЛЖЭЭ ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЖ ҮЗСЭН МОНГОЛ ХҮН БҮР АЙДАСТАЙ БАЙНА

Хоёрдугаар сарын 9,10,11 нд KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг зөвлөжээ. Яг үнэндээ KFC" сүлжээ хоолны газраар үйлчлүүлж үзсэн Монгол хүн бүр айдастай байна. Хэдэн жилийн өмнө төдийлөн юм үзэж нүд тайлаагүй байсан Монголчуудад KFC" сүлжээ хоолны газар нээгдсэнээр хүн бүхэн л хүүхдүүдийнхээ шахалт шаардлагаар ч юмуу, өөрсдийнхөө сониуч зангаараа нэг бус удаа үйлчлүүлж ирсэн нь мэдээж. KFC" сүлжээ хоолны газрын гол түүхий эд болох тахиа нь генийн өөрчлөлттэй эсэх талаар яриа ч гарч, өсвөр үеийнхэний бие бялдар, өсөлт бойжилтод хэрхэн нөлөөлж болох талаар ам уралдан маргацгааж л байсан. Гадаадын зарим хэрэглэгчид ч тухайн орныхоо KFC" сүлжээ хоолны газруудад хандаж гаргасан гомдлоо олон нийтийн сүлжээгээр тавих нь цөөнгүй.
Сэжгээр өвддөг Монголчуудын хувьд энэ газрын тухай таагүй мэдээллүүд эргэн сэргэж, хүнсний аюулгүй байдалдаа дахиад л санаа зовинож эхэлсэн тухайгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байна. Гэтэл өнөөдөр тус газраар үйлчлүүлсэн 22 хүн халдвартад яаралтайгаар хэвтэж эхэлсэн төдийгүй 11хүний биеийн байдал хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ-ийнхэн хэлж байна.
Мэргэжлийн хяналтын газрын зарим эх сурвалжийн мэдээллээр “KFC” Зайсан дахь салбараас 52 дээж ирсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтаас Хан-Уул дүүрэгт байрлах КFC-ийн салбарыг түр битүүмжилж, хаагаад байгаа тухай мэдээ ч ирж байна. Халуурах, бөөлжих, суулгах зовиуртайгаар ирж буй KFC" сүлжээ хоолны газрын хохиргчидоос тууралт хордлогын шинж тэмдгүүд илэрч байгаа тухай эмч нар ярьж байна.
Миний цагдаа намайг хамгаална гэдэг шиг, бидний татварын мөнгөөр цалинждаг Мэргэжлийн хяналтынхан маань хир ажиллаж байна вэ? Хүнсний аюултай байдал үүсэхгүй гэх баталгаа байна уу?
Н.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ