Хэлний бодлогын зөвлөл ШӨХТГ-тай хамтран ажиллана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. 


Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл, мэдээлэл нь орчин цагийн монгол хэл утга зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томьёог баримталж буй эсэхэд хяналт тавихаас эхлэн санамж бичгийн хүрээнд талууд хамтран ажиллах юм. 

Мөн  Гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт тавьж ажиллах, Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго нь Монгол хэлний тухай хууль, тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох, холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх юм.

Санамж бичиг байгуулснаар Монгол хэлний тухай хуульд тусгайлан үүрэг хүлээсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хяналт шалгалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ