АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд тодорчээ

АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд тодорчээ. Шинэ Элчин сайд Майкл Клечески үүргээ хүлээн авахаар гэр бүлийн хамт замдаа гарсан байна. Тэрээр видео мэндчилгээгээр дамжуулан монголчуудтай уулзах, монгол соёлд суралцах болон мөнх хөх тэнгэрийн оронтой танилцах чин хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галтын албан томилолтын хугацаа дуусч 2017 оны арваннэгдүгээр сард нутаг буцсанаас хойш ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагчаар П.Микаллер жил гаруйн хугацаанд ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ