НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн  23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ