Иргэний нийгмийнхэн 10.00 цагт АТГ-ын дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Иргэний нийгмийн байгууллагууд 10.00 цагт АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө.
- 10.00 цагаас "БУЯНТ УХАА" спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, Хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан багш хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” Бурханы НАСНЫ АВШИГ уламжлал ёсоор хайрлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ