KFC-ИЙН ЭРЭЛТИЙГ "ОРГИО" ОРЛОЖ ЧАДАХУУ?

            Энэ сарын 8-11-ний өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсан  дахь салбараас хоол идсэн олон хүн хордлогонд орж зарим нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

Хордлогонд орсон хүмүүс болон хоолны газарт хийсэн шалгалтын дүнг НМХГ-ийнхан өчигдөр танилцуулсан. Шалгалтаар өвчин үүсгэгч бактери илэрч, хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар үйлдүүлсэн байжээ гэдгийг тэд хэллээ. Тиймээс ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа төдийгүй тус салбарыг 20 сая төгрөгөөр торгохоор болсон. Энэ байдал цааш үргэлжилвэл  KFC бүрмөсөн  хаагдаж, бас ч гэж тахиа идэж сурчихаад байгаа Монголчууд бидний хувьд энэ чиглэлийн эрэлт үүсэх нь гарцаагүй.  Монгол улсын тахианы махны хэрэглээ  10-11 мян тн байдаг. Манай  хүнсэнд хэрэглэгддэг тахианы  хамгийн чанартай нь "Оргио тахиа" болж байна. Гэвч Оргиогийнхон энэ эрэлтийг бүрэн хангах боломж төдийлөн хомс байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 3хан салбартай болохоор нөөц бололцоо муутай. Салбараа нэмэгдүүлэх гэхээр үйлдвэрийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа тухай ч эх сурвалж хэлж байна. Оргиогийнхон жилдээ дөрвөн удаа үржлийн чанарыг сайжруулах зорилгоор дэлхийд тэргүүлэгч үүлдэрийн дэгдээхийг захиалж татдаг байна. Хэдэн дэгдээхийнүүд нь хил гааль дээр гацаад харангадах шахаж, бөөн хэл ам татлаж байсныг Монголчууд мэднэ. Ер нь махны чиглэлийн өндөг гаргадаг үржлийн аж ахуй Монголд бий болгох боломж муутай. Тиймээс ч үржлийн өндгийг эсвэл дэгдээхэйг  импортоор авч байгаа юм байна. Эрэлтээ судлалгүй бизнес хийх гээд байдаг Монголчууд бид нэг хаалга хаагдахад, нөгөө хаалгыг бас нээж чаддаг байх учиртай. Гэхдээ чанартай аюулгүй. Түүнээс биш тахиа битгий ид гэх байдлаар асуудалд хандвал тэнэг хэрэг.

Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ