Завхан голын ус тэлсний улмаас малчдын гэр, өвөлжөө усанд автжээ

Жаргалан сумын Бүрэн багийн орчимд Завхан голын ус тэлсний улмаас малчид өвөлжөө бууцандаа суурьшиж чадахгүй болжээ.Үүссэн нөхцөл байдалтай холбогдох албаны төлөөллүүд газар дээр нь очиж ажиллажээ. Завхан голын хоёр талд Бүрэн багийн 80 гаруй өрх өвөлждөг байна.

Одоогоор Бүрэн багийн Бумба хэмээх газар буюу голын дээд хэсэгт суурьшин амьдардаг 15 малчин өрхийн гэр бууц руу нь ус оржээ. Иймээс айлууд хөлдүү газрыг галаар гэсгээж, шинэ хашаа хатган барьж, өдөр шөнөгүй ажилласаар байгаа аж. Ус тэлсэн гол шалтгаан нь Тайширын усан цахилгаан станц Завхан гол руу 2 агрегатаар ус тавьдаг. Энэ жил усны хэмжээ 20 орчим км-ээр тэлж, ойр орчмын малчдын өвөлжөө руу ус орж эхэлсэн байна.

image

image

image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ