Монголын гимнастикчид 18 алт 10 мөнгө 5 хүрэл мeдаль хүртлээ

Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркийн тэмцээнээс алтан цом хүртсэн тухай сайхан мэдээ ирүүллээ. Энэ сарын 14-19-ний өдөр зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлч оролцсон байна.АНУ-ын 25 муж 10 улсын 3500 тамирчин оролцсон тэмцээнд Монголын гимнастикчид 18 алт 10 мөнгө 5 хүрэл мeдаль хүртлээ.
Тэмцээний талаарх мэдээг Х.Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар өгөхдөө “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчин хийж байгаа нь бахархалтай” гэв. Ноднин тус циркийн уран бүтээлч нар Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цом гардсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ