ХСҮТ-ийн захирал, профессор Ж.Чинбүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 30-ны өдөр зарлиг гаргаж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, хавдрын мэс засалч, профессор Ж.Чинбүрэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, клиникийн профессор Г.Баясгалан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Эмч нар шагналаа өнгөрсөн даваа гарагт салбарын сайдаасаа гардан авсан байна.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн өнгөрсөн онд Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн болж, мэргэжлийн ур чадвараа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. Түүний элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын ажлынх нь үр дүнд үндэслэн тус академи хүндэт гишүүнээ болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ