Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн "Новотел" зочид буудлын хурлын танхимд болно. 

-Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого төслийн олон нийтийн хэлэлцүүлэг “Blue sky” зочид буудлын Топаз танхимд эхэлнэ. 

-Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын эхэлнэ. 

09.30 цагт  “Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн ”Кемпински зочид буудлын Алтай танхимд эхэлнэ. 

10.00 цагт БСШУС- ын сайд Ё.Баатарбилэг салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тендерт шалгарсан компанийн удирдлагуудтай уулзана. 

-“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт Блю скай зочид буудлын Диамонд танхимд болно.Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 4 аймгийн төвд 23 цэцэрлэг, 10 сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр барьсан болон өргөтгөсөн сургууль, цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана. 

11.00 цагт Корпорейт зочид буудалд эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна.

-“Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдэнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд Богд хааны ордон музей хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед хан ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан, задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт “гар утасны гэр” хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг гэх мэт өмнө нь олонд дэлгэж байгаагүй, хүний гараар бүтээсэн гэхэд итгэмгүй, хосгүй нандин хийцтэй бүтээлүүдээ гарган харуулна. 

-Үндэсний мэдээллийн төвд Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүхдийн аминд хүрсэн хэргийн талаар иргэд мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ