Хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг зарцуулна гэв

Ногоон байгууламж нь хотын агаарыг цэвэршүүлж, агаарыг чийгшүүлж, шороо тоосжилтыг багасгаж байдгаас гадна хүмүүсийн ажиллаж амьдрах тохитой нөхцөлийг бүрдүүлж, хотын экосистемийг зохицуулдгаараа өндөр ач холбогдолтой. Тиймээс жил бүр тодорхой хэмжээний төсвийг Улаанбаатар хотын ногоон байгууламжид зарцуулдаг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил 7.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайд навчит төрлийн мод бут тарих ажлыг зургаан дүүрэгт хийх аж.
Өнгөрсөн онд 13 байршилд 314 мянган гоёлын мод, бут тарьжээ. Тодруулбал, 2018 онд гоёл чимэглэлийн 10 төрөл, зүйлийн модыг түлхүү тарьсан байна. Үүнд монос, өрөл, тэхийн шээг, боролзгоно, нохойн хошуу, голт бор, шар хуайс, гүйлс, буйлс, хус, агч мод зэрэг хэлбэр өнгө зэргээрээ ялгарсан гоёлын модод багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ