Эх хэлний олон улсын өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдааны шагналыг гардуулав

Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан эссе, зохион бичлэгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Уралдааны дунд ангийн түвшинд тэргүүн байранд шалгарсан нийслэлийн 2-р сургуулийн 9-р ангийн сурагч М.Цолмон, дэд байранд шалгарсан "Монгени" цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч М.Цэлмүүн, гутгаар байранд шалгарсан 45-р сургуулийн 9-р ангийн сурагч М.Оюундарь нарт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монгол Улсад судалгааны ажил хийж буй Энэтхэг улсын Делигийн их сургуулийн санскрит хэлний тэнхимийн профессор Рамкишор Махуля нар өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулжээ.

Энэхүү уралдааны бага болон ахлах ангийн түвшний шагналт байруудад Дорнод аймгийн "Хан-Уул" цогцолбор, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургууль, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургууль болон Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургуулийн сурагчид шалгарчээ. Өөрсдийн эссе, зохион бичлэгээрээ дамжуулан эх хэлээ хайрлан хамгаалж, энх тайван, тогтвортой хөгжил болон хэл, соёлын олон төрөл зүйлийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулан уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчдад ЮНЕСКО-ийн Монголын комиссын хамт олон талархал илэрхийлжээ. 

Эх хэлний олон улсын өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдааны шагналыг гардуулав

Эх хэлний олон улсын өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдааны шагналыг гардуулав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ