АТГ: 461-р ангид хоригдсож байсан шүүгч асан эмэгтэйг суллахаар очих үед амиа алдсан байсан

Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдож байсан шүүгч асан Б нь амь насаа алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач нь амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа тухай эх сурвалж хэлж байгаа юм. Шүүгч асан эмэгтэй нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд, Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч 67 настай Л.Бямбаа гэж хүн байжээ. Талийгаач нь салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарсанаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна гэдгийг эх сурвалж хэлж байсан. Тэгвэл энэ хэргийн талаар болон бусад асуудлаар дөнгөж сая АТГ-аас мэдээлэл хийлээ.
Сэжигтэн Б-г Салхитын мөнгөний ордтой холбоотой хуулийнханы авилгын асуудлаар шалгаж 48 цагийн хугацаатай хорьж байсан нь үнэн. Салхитын мөнгөний ордыг эзэмшигч,ашиглагч хоёр талын маргаанаас үүдэж хуулийнхан аль нэг талд нь үйлчлэх байдлаар их хэмжээний авилга авсан гэх хэрэгт талийгаачийг сэжиглэж, гэрт нь болон албан өрөөнд нь шалгалт хийхэд холбогдох баримтууд илэрсэн тул ийнхүү хориод байсан юм. Биднийг сэжигтэн ,талийгаач Б-г суллахаар очих үед ийм харамсалтай зүйл болсон байсан хэмээн АТГ-ын ажилтан мэдээллээ.
Монгол Улсын гавьяат хуульч асан, талийгаач эмэгтэй үнэхээр өөрийгөө боомилж амиа егүүтгэсэнүү, эсвэл гадны нөлөөтэйгээр амь насаа алдавуу гэсэн сэтгүүлчийн асуултад АТГ-ын албан хаагч, энэ хэргийг шалгаж байгаа тухайн хуулийн байгууллага нь эцэслэн тогтоох болтол мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн хариуллаа.
АТГ-аас цаг үеийн асуудлаар хийсэн бусад мэдээллийг энэ бичлэгээс үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ