Толгойт орчимд хамгийн их буюу 208 байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 11 байршлаас хянадаг харуулуудын өнөөдрийн 08:00 цагийн мэдээг хүргэж байна. 


Хотын захын гэр хороолол Толгойт орчимд өнөөдрийн 08:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс 208 гэсэн хэмжээ бүхий бохирдолтой байна. Улаанбаатар хотын бусад байршлаас хамгийн их бохирдолтой АЧИ ихэвчлэн 900-1000-ыг заадаг тус орчимд бохирдол өнөөдөр харьцангуй бага байна гэж үзэж болох юм. 


Харин Баянхошуу орчимд 176, Нисэх орчимд АЧИ 142, МҮОНРТ-ийн ойролцоох харуул 141, хотын төв Баруун 4 зам 124-ыг зааж байгаа нь бохирдол хамгийн ихтэйд тооцогдож байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ