Малын тарилга, туулга хүний биед сөрөг нөлөөтэй юу?


Хэдхэн жилийн өмнө алтны мөнгөн ус болон уул уурхайгаас үүдэлтэй малын өвчлөл ихсэж, өвчтэй малаасаа хүн нь хордож байсан. Гэтэл өнөөдөр  монгол хүнд чанартай  малын махаа идэх нөхцөл 100 хувь бүрдэж чадсануу?. Үүний бас нэгэн тулгамдсан асуудал бол малын өвчлөлөөс сэргийлэх олон төрлийн бодистой үнэтэй тарилга, туулгууд юм.

Бид малын тариа туулгыг хэрэглээд нилээд олон жилийг ардаа үлдээсэн байна. Эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, бодисын химийн найрлага, биологийн үүсгэгч зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судалсан нь тун ховор. Цөөн тооны эрдэмтэд энэ тухайд хөнддөг ч нийтийн дунд түгшүүр төрүүлэхээс болгоомжлон судалгаа шинжилгээнийхээ дүнг нийтэд дэлгэдэггүй гэдгийг зарим эх сурвалж тодотгож байлаа. Малын халдварт болон халдварт бус өвчин тусахаас сэргийлсэн олон төрлийн үнэтэй тариа, туулга зэрэг нь хүний биед хэрхэн нөлөөлж байгааг малчид, ард иргэд тэр болгон мэддэггүй. Мэдээж вакцин хийсэн малын махыг 21-28 хоногийн дараа буюу вакцин малын биед шимэгдэж дууссаны дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Гэвч малчид, ард иргэд тэр болгон тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаарч өдөр, хоногийг нь гүйцээлгүй хүнсэндээ хэрэглэх, яаралтай санхүүгийн асуудлаасаа болж бусдад худалдаалах тохиолдол гардаг. Ингээд монгол малын мах, сүү эргээд монголчуудын маань эрүүл мэндэд аюул дагуулж болзошгүй юм.

Мөн хугацаа нь дууссан тарилга болон хадгалалтын горим буруу байснаас болж малынхаа өвчинг эргээд өөрсөддөө тусгах магадлал ч үүсч байгаа юм.  Ингээд  эх сурвалжаас авсан малчид болон ард иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэд дараахь баримт тайлбарыг өгч байсан юм.

 Ивомик тариаг арьс махны завсраар тарьдаг. Зуны цагт өт батгантай үед ивомик тариаг шүрших буюу өт рүү шахаж тарьдаг. Өнөө үед бол хамгийн сайн л тариа гэж бодож байна даа. Өт батганд тун хэмжээ барина гэж байдаггүй. Энэ бол байдаг л зүйл хэмээн эхний малчин хэлсэн бол дараагийн малчин нь

Малаа хамуунаас сэргийлэх гэж ивомик тариаг  хийдэг. Зун өтөнд, намар малаа тарга хүч авахуулах, хачиг хорхойноос сэргийлэх гэж хийсээр байна. Ач тустай тариа шүү.  Ивомик тариаг малдаа хийчихээд 7 хоног сүү, махыг нь хэрэглэдэггүй. Байнга өөрөө тарьдаг хэмээн ярьж байна.     

Харин иргэд, хэрэглэгчид ийн ярьж байлаа. Багануураас мах авсан чинь дотроос нь муухай ногоон өнгөтэй шингэн гарч байсан тохиолдол бий. Хамгийн гол нь  тухайн үед, зүүн аймагт малын өвчин гараад байсан л даа. Манай дүүрэг зүүн аймгуудтай ойр болохоор тухайн малын өвчний шинж тэмдэг эсвэл вакцины үлдэгдэл байсан юм болов уу?.  Багануураас хот руу мах их оруулдаг шүү хүмүүс , мах авахдаа сайтар нягтлаарай гэсэн бол иргэн Б.Оргил-эрдэнэ,Малд вакцин эсвэл өвчин анагаах зорилгоор тарилга тарьсанаас хойш 21-28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой.  Вакцин болон тарилга нь  малыг дархлаажуулж, анагааж байгаа ч гэсэн хүнд хортой нөлөө үзүүлэх, бүр хорт хавдар үүсгэж болзошгүй бодисууд ч байдаг гэж  малын эмч маань тухайн үед хэлж байсан гэлээ.

Иймд өөрсдийн малд хийж буй вакцин ,тарилга, туулга зэргийг ямар үр нөлөөтэй эргээд хүний биед хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг, малын биед тарилга болон вакцин шимэгдэж дууссан болох хугацаа зэргийг сайтар нягталж,  шинжилгээнд хамрагдсан баталгаатай малын махыг хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй юм.

Хөдөө орон нутагт малын эрүүл мэндэд тавих хяналт сул, малчид мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас монгол малын мах, сүү эргээд монголчуудын эрүүл мэндэд аюул дагуулах вий гэдэг үүднээс энэ асуудлыг хөндөн бичлээ.

М.Нямчимэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ