Орхон аймагт ноцтой зам тээврийн осол гарчээ

]Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Ар-Үзүүр гэдэг газар  таван зорчигчтой явж байсан  суудлын автомашин 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө буюу 01.00  цагт онхолджээ. Тодруулбал,  Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан  иргэн Б-ийн  эзэмшлийн 17-11 ОРХ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна.

Ослын улмаас  29 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б, 28 настай Ү, 25 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй Г нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргаж аймгийн эмнэлэгт хүргэсэн  ч 24  настай залуу нь гэмтлээ даалгүй нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ