УДБЭТ-ын гуравдугаар сарын ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гуравдугаар сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Ирэх сарын амралтын өдрүүдэд тус театрын уран бүтээлчид зургаан дуурь, таван балет үзэгч олонд толилуулах юм байна.
Тодруулбал, Д.Лувсаншаравын "Шивээ хиагт", Ж.Вердийн "Трубадур", "Травиата", И.Штраусын "Сарьсан багваахай", Ж.Пуччинийн "Богема", П.И.Чайковскийн "Евгений Онегин" зэрэг дууриудыг тоглох юм.
Мөн балет сонирхогчдод зориулан "Хунт нуур", "Үйлийн гурван толгой", "Дон Кихот", "Чойжид дагина", "Бахчисарайн оргилолт булаг" зэрэг бүтээлүүдийг толилуулах гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ