НИТХ Тооллогын комиссыг баталлаа

НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комисс дөнгөж сая хуралдаж дууссаны дараа санал хураалт явуулах журмаа танилцууллаа. Тус журамд дурдагдсанаар тооллогыг 45 төлөөлөгч дунд санал өгөх бөгөөд саналын хуудасны хүснэгтэд нэр дэвшигчийн нэрийг бичиж дугуйлах юм байна.
Санал хураалтын үеэр саналын зураг дарсан тохиолдолд тухайн саналыг хүчингүй болгох мөн хэвлэл мэдээлийн байгууллагыхныг ажиглагчаар орохыг төлөөлөгч Б. Батнасан гаргалаа. Харин Ц.Сандаг-Очир төлөөлөгч хоёр нэр дэвшигчийг санал хураах үед хамт байлцах саналыг гаргасан бол Ц.Байгалмаа төлөөлөгч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг хүчингүй болгох саналыг журамд тусгах санал гаргасан юм.
Хэрэв санал хураалт тэнцсэн тохиолдолд санал хураалтыг дахин явуулах ба 50 хувиас дээш санал авсан тохиолдолд хотын даргаар томилно. Үүний дараа НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, тав хоногийн дотор батламжлах юм.
Сануулахад, тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүд багтсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ